
ЦЭРГИЙН АЛБАНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БЭЛЭН БАЙДЛЫН
ХЭЛТСИЙН ДЭРГЭДЭХ “ОДОНТ ТУГ” КЛУБ
Танилцуулга: “Одонт туг” клуб нь Их сургуулийн тугийн салааг түшиглэн 2025.02.28-нд “Одонт туг” клуб болон өргөжөн тэлсэн бөгөөд тус сургуулийн сонсогч, суралцагчдын цэрэгжилч, жагсаалч байдлыг нэмэгдүүлэх, цэргийн дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх, бусдыг үлгэрлэн манлайлах, ёслол баярын үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулах үүрэг бүхий, сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн клуб бөгөөд ДХИС-ийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа уялдуулан ажиллан, гишүүддээ үйлчилдэг клуб юм.
Эрхэм зорилго: Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдын цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх, бусдыг манлайлах, биеэ зөв авч явах, удирдах чадварыг нэмэгдүүлэх, их сургуулийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаа, ёслолын арга хэмжээнд нэр хүндтэй үүргийг гүйцэтгэн оролцох, зэвсэгтэй болон зэвсэггүй ажиллагаа, жагсаалын үзүүлэх тоглолтыг бэлтгэх цаашлаад захиалагч байгууллагуудын ирээдүйн чадварлаг туг залагч, тугч, туг хамгаалагчдыг бэлтгэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулна.
Клубийн удирдагчид:
Салааны захирагчид:
Клубийн удирдах зөвлөл:
|
№ |
Нэгж, Тэнхим |
Удирдагч багшийн албан тушаал, цол, нэр |
Холбогдох утасны |
Клуб, секц, дугуйлангийн гишүүний тоо |
Үйл ажиллагаа явуулж эхэлсэн он |
|
1. |
Цэргийн зохион байгуулалтын хэлтэс |
Цагдаагийн сургуулийн дамжааны захирагч -багш, цагдаагийн ахлах дэслэгч С.Нангилдорж |
70155026 |
60 бага дарга, 154 сонсогч |
2024 оны 10 дугаар сар |