
Удирдлагын академийн “Удирдагч” клубын танилцуулга
Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн "Удирдагч" клуб нь 2012 онд Их сургуулийн хүндэт профессор, доктор (Ph,D), профессор, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэийн санаачилагаар 2012 оны 10 дугаар сарын 13-ний өдөр үүсэн байгуулагдсан.
“Удирдагч” клуб нь тухайн Хичээлийн жилийн хугацаанд хувь хүний хөгжлийн дээшлүүлэх, сургалт, лекц, соён гэгээрүүлэх ажил, урлаг, спортын нэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг.
Клубын тэргүүнээр нэгдүгээр дамжааны суралцагчаас томилон, анги удирдсан багш болон клубын гишүүдийн саналаар зохион байгуулах арга хэмжээ, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан, Удирдлагын академийн захиралаар батлуулан хэрэгжүүлж ажилладаг.
Удирдагч клуб нь 2025-2026 оны хичээлийн жилд нийт 13 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэн.
Нэг. Удирдлага зохион байгуулалтын талаар:
“Удирдагч клуб”-ын үйл ажиллагааны дагаж мөрдөх журам шинэчлэн боловсруулж, үйл ажиллагааг зохион байгуулах удирдлагын багийг гишүүдийг сонгох ажлын хамт олны хурлаар хэлэлцэн боловсруулж батлуулсан.
Хоёр.Сургалтын талаар:
Үндэсний аюулгүй байдлын стратеги хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн, хурандаа Ц.Алтанхүү, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эрдэм шинжилгээ, инновацын газрын аюулгүй байдлын судлаач, доктор (Ph.D), профессор Д.Оюунцэцэг нарыг урьж “Бүс нутгийн аюулгүй байдал, дэлхийн геополитикийн өрсөлдөөн”, “Гуравдагч хөршийн бодлого”, “Сөрөн тэсвэрлэх чадавх” сэдвүүдээр стратегийн лекцийг Дотоод хэргийн их сургуулийн магистрантуудад зохион байгуулсан.
Мөн удирдлагын академийн багш, алба хаагч, магистрант (суралцагч)-уудад “Хуримтлалын хүч” санхүүгийн боловсрол олгох сургалтыг “Мандал ассет менежмент“ ХХК-тай хамтран сургалтын менежер Н.Ишжамцийг урьж лекц уншуулсан.
Гурав. Олон нийтийн арга хэмжээний талаар:
Эрүүл зөв дадал бий болгох зорилготой зорилгоор “Эрүүл, чийрэг удирдагч” эко явган аяллыг 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй хайран ууланд зохион байгуулсан.
Удирдлагын академийн багш, суралцагчдын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “UB Bowling” төвд “Боулинг”-ийн тэмцээнийг зохион байгуулж, тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдыг шагнаж урамшуулсан.
“Музейн нээлттэй өдрүүд”-ийг тохиолдуулан 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Чингис хаан” үндэсний музейг багш, суралцагчид үзэж сонирхон төрт ёсны түүхийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлсэн.
“Манлайлал ба үүрэг хариуцлага” сэдвээр тус клубын гишүүд цагдаа, хил, онцгой, шүүхийн шийдвэр гүйцэтгэл чиглэлээр суралцаж буй Дотоод хэргийн их сургуулийн 1, 2, 3 дугаар дамжааны ангийн бага дарга нарт тухайн ажил мэргэжлийн онцлог, өөрсдийн ажлын туршлага, алдаа оноог тайлбарлан ойлгуулж, цаашид хариуцсан анги хамт олноо хэрхэн манлайлан удирдах, сургуулиа амжилттай төгсөх, өөрийн мэдлэг боловсролын зэргийг дээшлүүлэх боломжийн талаар нээлттэй ярилцлага өрнүүлж, сургамж зөвлөгөө өгсөн.
Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, суралцагчдын дунд зохион байгуулагдсан “Спортын дөрвөн төрөлт тэмцээн”-ий аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдыг бэлтгэн амжилттай оролцсон.
Эрэгтэй сагсан бөмбөг шилдэг дүгээр байр, эмэгтэй сагсан бөмбөгийн баг тамирчид хүрэл медаль хүртсэн.
Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн “Удирдагч” клубийн урилгаар Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, доктор (Ph.D), хурандаа, Д.Базаррагчаа: “Хот суурин газрын гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх арга зам” сэдвээр стратегийн лекц уншуулсан.
Тус лекцээр Нэгдсэн Үндэсний Байгууллагаас дэлхийн хотуудад санал болгоод байгаа хотын гамшгийг даван туулах чадавхын үнэлгээний аргачлалыг Монгол Улсын онцлог, нөхцөл байдалд нийцүүлэн шинэчлэн боловсруулсан тухай болон хот суурин газрын гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх стратеги үйл ажиллагааны талаар дэвшүүлж байгаа саналаа шинжлэх ухааны арга зүйг ашиглан танилцуулсан юм.
Батлагдсан төлөвлөгөөний дагуу Удирдлагын академийн онцгой байдлын удирдлага, стратеги, Шүүхийн шийдвэр гүйцэтэгэх удирдлага стратегийн тэнхэмүүдтэй хамтран Онцгой байдлын ерөнхий газрын харъяа агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа нээлттэй, хаалттай 409 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан зэрэг арга хэмжээ зохион байгуулсан.
|
№ |
Нэгж, Тэнхим |
Удирдагч багшийн албан тушаал, цол, нэр |
Холбогдох утасны |
Клуб, секц, дугуйлангийн гишүүний тоо |
Үйл ажиллагаа явуулж эхэлсэн он |
|
1. |
- |
Суралцагч, хошууч Ж.МөнхАлдар |
70155026 |
2026-2027 оны хичээлийн жилийн шинээр элсэгчид |
2012 |