“Түүчээлэгч” клуб

                                       ТАНИЛЦУУЛГА                                           

            Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль нь Их сургуулийн үйл ажиллагааны журам /Ж.303-02/-д зааснаар “Түүчээлэгч” клубийн үйл ажиллагааны дүрмийг 2021 онд 12 дугаар сарын 23-ны өдөр бүрэлдэхүүн сургуулийн захирлаар батлуулж үйл ажиллагааг эхлүүлсэн.

            Тус клуб нь сонсогч, суралцагч нарт эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга зүйг эзэмшүүлж, мэтгэлцэх ур чадварыг хөгжүүлэн, баг хамт олноороо сайн дурын болон хүмүүнлэгийн ажлыг хамтран зохион байгуулж, Их сургуульд зөв манлайллыг бий болгосон, ур чадвар бүхий хүмүүнлэг, энэрэнгүй хамт олонг төлөвшүүлэхэд чиглэсэн, сонсогч, суралцагчдын өөрийн хөгжилд тулгуурласан клуб юм.

            Их сургуулийн сонсогч, суралцагчдын дунд ШШГАС-ийн “Түүчээлэгч” клуб нь дараах чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж, тэднийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, олон нийтийн ажил, арга хэмжээнд зохион байгуулдаг.  Үүнд:

            - Эрдэм шинжилгээ, судалгааны арга зүйд сургах;

            - Илтгэх, мэтгэлцэх ур чадварыг хөгжүүлэх;

            - Хувь хүний хөгжлийг дэмжих;

            - Олон нийт, сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулах;

            - Сонсогч-багшийн сургалт зэрэг чиглэлүүд хамаардаг.

            “Түүчээлэгч” клубийн төлөвлөгөөг жил бүр бүрэлдэхүүн сургуулийн захирлаар батлуулан төлөвлөгөөний биелэлтийг тэнхимийн ахлах багш нар хяналт тавьж, биелэлтийг хангуулан, клубийнгишүүд, дэмжигчдийг зөвлөн туслаж ажилладаг.

            Сонсогч, суралцагчдын сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг.

            Тус клуб нь 2022 онд ДХИС-ийн тэргүүний клубийншалгарч, батламж гардаж байсан.

            Нэг. Эрдэм шинжилгээ, судалгааны арга зүйд сургах.

            Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга зүйд сонсогч, суралцагчдыг чадавхжуулах, тэдний эрдмийн ажилд шамдах урам зоригийг нэмэгдүүлэх хүрээнд ШШГАС-ийн багш, албан хаагчдын зүгээс олон төрлийн сургалт, арга хэмжээг хэрэгжүүлдэг. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд тус чиглэлээр нийт 25 ажил арга хэмжээг зохион байгуулсан.

            Хоёр. Илтгэх, мэтгэлцэх ур чадварыг хөгжүүлэх

            Илтгэх, мэтгэлцэх ур чадварыг хөгжүүлэх чиглэл нь сонсогч суралцагчдын илтгэх ур чадварыг нэмэгдүүлэх, өөрийгөө илэрхийлэх, байр сууриа нотлох баримттай, үндэслэлтэйгээр гаргах, чөлөөт, логик сэтгэлгээг хөгжүүлэхэд анхаардаг. Тус чиглэлээр нийт 17 ажил, арга хэмжээг хэрэгжүүлэн сонсогч, суралцагчдыг хамруулдаг. Мөн Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Парламентын мэтгэлцээн” тэмцээнд тус клубийн сонсогч, суралцагчид амжилттай оролдог юм.

            Гурав. Хувь хүний хөгжлийг дэмжих

            Сонсогч, суралцагчдын харилцааг дэмжих, суралцагчдын онцгой шинж чанарыг нээн илрүүлэх, суралцагчдын сонирхолд тулгуурласан байдлаар суралцагчын хөгжлийг дэмжихэд чиглэсэн “хувь хүний хөгжлийг дэмжих” хэлбэрээр тус клуб үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ хүрээнд суралцагчдын мөрөөдлөө хуваалцах, цагийн менежмент зэрэг нийт 10 ажил, арга хэмжээг зохион байгуулсан байна.

            “Түүчээлэгч” клубийн гишүүн ШШГАС-ийн 2023 оны төгсөгч Б.Азжаргал нь 2022 оны Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын эзэн болж байсан.

            Дөрөв. Олон нийт, сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулах

            Олон нийт, сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулах ажлын хүрээнд сүүлийн 5 жилийн хугацаанд клубийн сонсогч, суралцагчид сайн дураараа болон ШШГАС-ийн багш албан хаагчидтай хамтран 25 удаагийн сайн үйлсийн аян арга хэмжээ, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулсан.

            Тав. Сонсогч-багш

            Сонсогч, суралцагчид бие биедээ туслах, өөрийн чаддаг зүйлсээ найз нөхдөдөө хуваалцах, суралцагч хоорондын эерэг нөлөөлөл, манлайллыг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг бөгөөд ШШГАС-аас жил бүр олон улсын багш нарын баярыг тохиолдуулан төгсөх дамжааны суралцагчидтай хамтран сонсогч-багш өдөрлөгийг зохион байгуулдаг.

№

Нэгж, Тэнхим

Удирдагч багшийн албан тушаал, цол, нэр

Холбогдох утасны

Клуб, секц, дугуйлангийн гишүүний тоо

Үйл ажиллагаа явуулж эхэлсэн он

1.

Аюулгүй байдал, Иргэний шийдвэр гүйцэтгэл, Нийгмийн ажил сэтгэл зүйн, ЯЛ эдлүүлэх эрх зүйн тэнхим

Ахлах багш, хошууч Г.Өнөболд

70155026

20

2022

Instagram
Youtube
Facebook