“Мэргэн буудагч” клуб

ТАНИЛЦУУЛГА

Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, оюутнуудын авьяас чадварыг нээн илрүүлэх, “Галын бэлтгэл”, “Галт зэвсэг тусгай хэрэгсэл” хичээлээр олж авсан мэдлэг, дадлага, чадварыг дээшлүүлэх, буудлагын зэвсгээр мэргэн буудах арга барилд сургах, ёс зүйн төлөвшил олгох, тэдний чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилготой “Мэргэн буудагч” клубыг 2019 оны 10-р сард байгуулж, клубын дотоод журмыг Цагдаагийн сургуулийн захирлаар батлуулж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Тус клуб нь ДХИС-ийн дотоод журмыг дагаж мөрдөж байгаа бөгөөд хичээл сургалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүйгээр зохицуулж, клубын үйл ажиллагааг долоо хоногийн “Пүрэв“ гариг бүрийн 16.00-17.30 цагийн хооронд онол, практикын хичээл, 7 хоног бүрийн Пүрэв гарагийн 16,00 цагаас шагайварын дадлагын хичээл Хилийн сургуулийн буудлагын тийр, Их сургуулийн цахим буудлагын тийр, байлдааны буудлагын тийрэнд сургалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Чиглүүлэгч багшаар Дотоодын цэргийн албаны тэнхимийн ахлах багш hkieex Э.Буман-Аюуш,  Цэргийн албаны зохион байгуулалт-тусгай факультетын зэвсгийн мастер, түгээгч а/а Д.Энхбат нар,  одоогоор 60 сонсогч, оюутан суралцагчдадтай үйл ажиллагаагаа явуулж байна.

Сургалт бэлтгэлийн шагайварын дадлагыг цахим болон хийн буудлагын тийрэнд явуулдаг ба “сургалтын хэрэглэгдэхүүн буудлагын зэвсгийг цэргийн алба зохион байгуулалт, аюулгүй байдлын газрын даргын зөвшөөрөлтэйгээр, зэвсэг техникын албанаас авч ажиллаж байна.

“ДХИС Мэргэн буудагч клуб” нэртэй цахим хаяг нээж түүнд онол арга зүй холбоотой мэдээ мэдээлэл хичээл сургалтыг явуулж байна.

№

Нэгж, Тэнхим

Удирдагч багшийн албан тушаал, цол, нэр

Холбогдох утасны

Клуб, секц, дугуйлангийн гишүүний тоо

Үйл ажиллагаа явуулж эхэлсэн он

1.

Дотоодын цэргийн албаны тэнхим

Ахлах багш, хошууч Э.БуманАюуш

70155026

60

2020

Instagram
Youtube
Facebook