“Оюуны хүч” илтгэх, мэтгэлцэх ур чадварын клуб

"ОЮУНЫ ХҮЧ" ИЛТГЭХ УР ЧАДВАРЫН КЛУБИЙН ТАНИЛЦУУЛГА

Тус клуб нь анх 2024 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Ахлагч” клуб нэртэйгээр байгуулагдаж байсан ба 2026 онд “Оюуны хүч” нэртэйгээр нэршил, дүрмээ өөрчилж үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

ҮНДЭСЛЭЛ:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны чиглэлээс хамаарч тус байгууллагад шинээр томилогдон ажиллах алба хаагч, тэр дундаа “Ахлагч” бүрэлдэхүүн нь тодорхой төвшинд харилцааны ур чадвар эзэмшсэн байх шаардлага тавигддаг. Өөрөөр хэлбэл, алба хаагч нь иргэд олон нийт, ялтан, хоригдол, хоригдсон этгээд, баривчлагдсан хүн зэрэг субъектүүдтэй өдөр тутамд харилцаж, хууль сануулах, хууль ёсны шаардлага тавих үндсэн үүргийг хэрэгжүүлдэг. Тиймээс “Ахлагч” бүрэлдэхүүн энэ төрлийн тодорхой төвшний ур чадвар эзэмшсэн байх шаардлага зүй ёсоор тавигддаг.

ЗОРИЛГО:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шинээр томилогдох алба хаагчид, тэр дундаа ахлагч бүрэлдэхүүний үр дүнтэй мэтгэлцэх, илтгэх ур чадварыг дэмжих, хөгжүүлэх.

 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:

1. Эрдэм шинжилгээ, судалгааны арга зүйд сургах;

2. Үр дүнтэй илтгэх, мэтгэлцэх ур чадварыг хөгжүүлэх;

3. Хувь хүний хөгжлийг дэмжих;

4. Олон нийт, сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулах.

ГИШҮҮНЧЛЭЛ:

2024-2025 оны хичээлийн жилд 229, 2025-2026 оны хичээлийн жилд 180 сонсогч, суралцагч хамрагдсан.

№

Нэгж, Тэнхим

Удирдагч багшийн албан тушаал, цол, нэр

Холбогдох утасны

Клуб, секц, дугуйлангийн гишүүний тоо

Үйл ажиллагаа явуулж эхэлсэн он

1.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны тэнхим

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны тэнхимийн ахлах багш, хошууч Ч.Дашням

70155026

30

2024

Instagram
Youtube
Facebook