“Боомтынхон ” клуб

Зорилго:

Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны дэргэдэх “Боомтынхон” клуб нь Хилийн албаны сургуулийн сонсогчдыг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, оюуны бүтээлийг дэмжих, олон нийтэд сурталчлан таниулах, албаараа бахархах бахархлыг нь нэмэгдүүлэх, үйл ажиллагаа тасралтгүй явуулахад оршино.

Зорилт:

Клубын гишүүдийн багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, сонсогч бүрийг судлаач болгох

  • Бусад сургуулиудын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг клубүүдтэй харилцан хамтран ажиллаж, мэдлэг чадвараа солилцох
  • Сонсогч бүрийг хөгжүүлэх чиглэлээр бүх талын үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх
  • Сонсогч бүрийн албаараа бахархах бахархлыг нь нэмэгдүүлэх, сонсогчдын авьяас чадварыг нь нээн илрүүлэх.

“Боомтынхон” клуб нь 2015 онд удирдагч багшаар, хурандаа Х.Асхар, тэргүүнээр, дэд түрүүч Г.Болор-Эрдэнэ нар Хилийн Боомтын Аюулгүй Байдал Шалган Нэвтрүүлэх Албаны тэнхимийн харьяан дор 30 гаруй сонсогчдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өдгөө дэд хурандаа С.Номунгэрэл багшийн удирдлага дор, тэргүүнээр, дэд түрүүч Б.Энэрэлбуян ажиллаж 70 гаруй сонсогчидтойгоор үйл ажиллагаагаа  явуулж байна.

№

Нэгж, Тэнхим

Удирдагч багшийн албан тушаал, цол, нэр

Холбогдох утасны

Клуб, секц, дугуйлангийн гишүүний тоо

Үйл ажиллагаа явуулж эхэлсэн он

1.

Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны тэнхим

Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны тэнхимийн ахлах багш дэд хурандаа С.Номунгэрэл

70155026

55

2019

Instagram
Youtube
Facebook