ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨВ НОМЫН САНГИЙН ДЭРГЭДЭХ “УНШИГЧ” НОМЫН КЛУБЫН ДҮРЭМ
Зорилго:
Дотоод хэргийн их сургуулийн номонд сонирхолтой сонсогч, суралцагчдын хүрээллийг тэлж, мэдээ, мэдээлэл солилцох, ном унших идэвхийг өрнүүлэх, тэднийг нэгтгэж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, олон нийтэд номын ач тусыг түгээн дэлгэрүүлэхэд оршино.
Зорилт:
Дотоод хэргийн их сургуулийн Төв номын сангийн дэргэдэх “Уншигч” номын клуб нь 2023 оноос эхлэн номоор дамжуулан мэдлэг, оюун санаа, харилцаа хандлагаа хөгжүүлэх эрхэм зорилгын дор үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.
Тус клубын удирдагчаар каталогч, цагдаагийн дэслэгч Д.Даваасүрэн, номын санч, ахлагч Б.Бороо зохион байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна. 2023-2024 оны тэргүүнээр Цагдаагийн сургуулийн 336-р дамжааны сонсогч Х.Ананд, 2025-2026 оны хичээлийн жилийн тэргүүнээр Цагдаагийн сургуулийн 326-р дамжааны сонсогч С.Ананд, 2026-2027 уншигч клубын тэргүүнээр ХАС-ийн 435-р дамжааны сонсогч Д.Маргад-Эрдэнэ нар тэргүүлэгч гишүүдийн хамт үйл ажиллагаагаа явуулан ажиллаж байна.
Бид ном уншаад зогсохгүй, уншсанаа хуваалцаж, ойлгосноо хэлэлцэж, сурсан мэдсэнээ амьдрал, ажил үйлсдээ хэрэгжүүлэх, ном унших идэвхийг өрнүүлэх, тэднийг нэгтгэж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, олон нийтэд номын ач тусыг түгээн дэлгэрүүлэхийг зорьж клубын гишүүдийн дунд болон олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулдаг. Үүнд:
Уриа:
Сэтгэшгүйг сэтгэ
Боломжгүйг болго
Хязгааргүй мэдлэгийн төлөө хамдаа
УНШИГЧ НОМЫН КЛУБ
|
№ |
Нэгж, Тэнхим |
Удирдагч багшийн албан тушаал, цол, нэр |
Холбогдох утасны |
Клуб, секц, дугуйлангийн гишүүний тоо |
Үйл ажиллагаа явуулж эхэлсэн он |
|
1. |
Төв номын сан |
Номын санч ахлагч Б.Бороо |
70155026 |
10 |
2023 |