Цэрэгжилтийн спортын клуб

ТАНИЛЦУУЛГА

Дотоод хэргийн их сургуулийн харьяа Ахлагч мэргэжлийн боловсролын сургуулийн Хилийн албаны тэнхимээс зохион байгуулдаг Цэрэгжилтийн спортын клуб нь суралцагч, сонсогч, алба хаагчдын бие бялдрын хөгжил, эрүүл чийрэг амьдралын хэв маягийг дэмжих, цэрэгжилтийн спортын ур чадвар эзэмшүүлэх, эх оронч үзэл, сахилга бат, тэсвэр хатуужил, багаар ажиллах чадварыг төлөвшүүлэх зорилготой спорт, хүмүүжлийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг клуб юм.

Клуб нь цэрэгжилтийн спортын төрөл бүрээр хичээллүүлж, авхаалж самбаа, хурд хүч, тэсвэр тэвчээр, сэтгэл зүйн бэлтгэлийг хөгжүүлэхэд чиглэнэ.

КЛУБЫН ЗОРИЛГО

Цэрэгжилтийн спортын арга хэрэгслээр дамжуулан бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэлтэй, сахилга баттай, хариуцлагатай, эх оронч үзэлтэй, аливаа сорилт бэрхшээлийг даван туулах чадвартай иргэн, мэргэжилтэн төлөвшүүлэх.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

  • Бие бялдрын бэлтгэл: Хүч, хурд, тэсвэр, уян хатан байдал, авхаалж самбааг хөгжүүлэх.
  • Цэрэгжилтийн спорт: Цэргийн олон төрөлт, саадтай зурвас, гранат шидэлт, Гийр өргөлт, Гар дээр суниалт, Дүүжинд суниах, буухиа уралдаан зэрэг төрлөөр хичээллэх.

КЛУБЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛТОТ ҮР ДҮН

  • Бие бялдрын хөгжил, эрүүл мэндийн үзүүлэлтийг дээшлүүлэх.
  • Сахилга бат, зохион байгуулалт, хариуцлагыг төлөвшүүлэх.
  • Манлайлах болон багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх.
  • Цэрэгжилтийн спортын авьяас, ур чадварыг нээн хөгжүүлэх.
  • Тэмцээн уралдаанд амжилттай оролцох баг, тамирчдыг бэлтгэх.

КЛУБЫН УРИА

“ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН – ЭР ЗОРИГТ ТЭСВЭР ХАТУУЖИЛ – ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ”

ЗУРГАА:БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид зөвхөн спортын амжилтыг эрхэмлэх бус, бие бялдар, оюун санаа, ёс суртахууны хувьд төлөвшсөн, сахилга баттай, тэсвэр хатуужилтай, эх орондоо үнэнч зүтгэх ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулна

№

Нэгж, Тэнхим

Удирдагч багшийн албан тушаал, цол, нэр

Холбогдох утасны

Клуб, секц, дугуйлангийн гишүүний тоо

Үйл ажиллагаа явуулж эхэлсэн он

1.

Хилийн албаны тэнхим

Хилийн албаны тэнхимийн ахлах багш, дэд хурандаа Д.Банзрагч

70155026

2026 оны 06 дугаар сард дүрмийг батлуулсан, үйл ажиллагааг 2026 оны 09 дүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөж байна

2026

Instagram
Youtube
Facebook