Хилчний баялаг клуб нь Хууль сахиулахын их сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлын тушаалаар 2017 оны 02 дугаар сарын 17-ний өдөр ерөнхий зохион байгуулагч, Зохион байгуулагч, Нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн бүтэцтэй, 15 зүйл 56 хэсэгээс бүрдсэн дүрэмтэйгээр байгуулагдсан.
НЭГ. ЗОРИЛГО:
Хилчний баялаг клуб нь сонсогчдын эдийн засаг, танин мэдэхүйн мэдлэг чадварыг хөгжүүлэн, Хил судлалын шинжлэх ухаан, бусад шинжлэх ухааныг танин мэдэх, судалгаа шинжилгээний ажилд сургах, зохион бүтээх, бүтээлч сэтгэлгээтэй болгох, мэдлэг, дадлага, чадвар олгоход оршино.
ХОЁР. КЛУБИЙН ЗОРИЛТ:
1. Сонсогчдын хөгжлийг эрхэмлэн гишүүдийн боловсрол, хүмүүжлийг дээшлүүлэх;
2. Гишүүдийн шударга, эх оронч, хилч үзэлтэй манлайлагч болгон суралцуулах;
3. Гишүүдийн авьяас, чадварыг нээн хөгжүүлж, зорилго, тэмүүлэлтэй, урлаг, спортод дуртай эрүүл чийрэг, зөв шийдвэр гаргах арга ухаантай болгох;
4. Гишүүдийг номтой нөхөрлүүлэх, судалгааны ажилд сурган дадлагажуулах;
5. Гишүүдийг цэрэгжилт, жагсаалч, соёлч, дүрэмч ажиллагаанд сургах, сонсогчдод зөв үлгэрлүүлэх.
ГУРАВ. КЛУБИЙН БҮТЭЦ:
Ерөнхий зохион байгуулагчаар – Ар тал, эдийн засгийн тэнхимийн профессор, доктор(PhD), хурандаа Ц.Одонгэрэл
Чиглүүлэгч багш– Ар тал, эдийн засгийн тэнхимийн дэд профессор, дэд хурандаа Л.Лхагвасүрэн
Удирдагч- 436 дугаар дамжааны ангийн дэд түрүүч С.Урнаа
Нарийн бичгийн дарга: 426 дугаар дамжааны сонсогч Х.Хатанбаатар
Сурталчилгааны багийн ахлагч: 426 дугаар дамжааны сонсогч Л.Уянга
Хилийн албаны сургуулийн “Хилчний баялаг” клуб, “Уран нүүдэл” шатрын дугуйлан 2024-2025 оны хичээлийн жилд дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:
|
№ |
Нэгж, Тэнхим |
Удирдагч багшийн албан тушаал, цол, нэр |
Холбогдох утасны |
Клуб, секц, дугуйлангийн гишүүний тоо |
Үйл ажиллагаа явуулж эхэлсэн он |
|
1. |
Ар тал, эдийн засгийн тэнхим |
Ар тал, эдийн засгийн тэнхимийн дэд профессор дэд хурандаа Б.Лхагвасүрэн |
70155026 |
46 |
- |