ТАНИЛЦУУЛГА
Дотоод хэргийн их сургуулийн сагсан бөмбөгийн секцийн зорилго нь суралцагчдын бие бялдрын бэлтгэлийг хангуулах, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, биеийн тусгай чанарыг хөгжүүлж их сургуулийн шигшээ багийг бүрдүүлж уралдаан тэмцээнд амжилт гаргахад оршино.
Багийн нэр: Генералууд
Эрэгтэй багийн дасгалжуулагч: Албаны бэлтгэлийн “Соёмбо” төвийн ахлах багш, цагдаагийн хошууч Б.Баатарсүрэн Утас:99132331
Эмэгтэй багийн дасгалжуулагч: Албаны бэлтгэлийн “Соёмбо” төвийн ахлах багш, дэд хурандаа Х.Түвшинтөгс
Амжилтууд: Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны 2022-2023 оны хичээлийн жилд зохион байгуулагдсан “Оюутны лиг”-ийн тэмцээний дивизон-2 ангилалд “Хүрэл медаль”, үнэ цэнэтэй тоглогчоор Б.Нандин-Эрдэнэ, мөн ангилалд эрэгтэй баг VI байр
Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны 2023-2024 оны хичээлийн жилд зохион байгуулагдсан “Оюутны лиг”-ийн тэмцээний дивизон-2 ангилалд “Алтан медаль”, оюунлаг тамирчнаар Г.Мөнхзул, холын зайн шидэлтийн аваргаар Г.Мөнхжин, мөн ангилалд эрэгтэй баг VII байр
Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны 2023-2024 оны хичээлийн жилд зохион байгуулагдсан улсын аваргын “3x3”-ийн төрөлд эрэгтэй баг “Алтан медаль”
|
№ |
Нэгж, Тэнхим |
Удирдагч багшийн албан тушаал, цол, нэр |
Холбогдох утасны |
Клуб, секц, дугуйлангийн гишүүний тоо |
Үйл ажиллагаа явуулж эхэлсэн он |
|
1. |
Албаны бэлтгэлийн соёмбо төв |
Ахлах багш, цагдаагийн хошууч Б.Баатарсүрэн, Ахлах багш, дэд хурандаа Х.Түвшинтөгс |
70155026 |
15 |
2011 |