“Дархан хил ” клуб

КЛУБИЙН ТУХАЙ

Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуулийн Хилийн албаны тэнхимийн дэргэдэх “Дархан хил” клуб нь Дотоод хэргийн их сургуулийн 80 жилийн ой, Хилийн албаны тэнхимийн 40 жилийн ойг угтан 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан.

КЛУБИЙН ЗОРИЛГО

“Дархан хил” клубийн зорилго нь цэргийн болон хил судлалын шинжлэх ухаан, бусад шинжлэх ухааныг танин мэдэх хүсэл эрмэлзэлтэй суралцагчдыг хөгжүүлэх, судалгаа, шинжилгээний ажилд сургаж дадлагажуулах, мэдлэг, дадлага, чадвар эзэмшүүлэхэд оршино.

КЛУБИЙН ЗОРИЛТ

  • Сонсогчдын хөгжлийг эрхэмлэж, гишүүдийн боловсрол, хүмүүжлийг дээшлүүлэх;
  • Гишүүдийг шударга, эх оронч, хилчин үзэлтэй манлайлагч болгон төлөвшүүлэх;
  • Гишүүдийн авьяас, чадварыг нээн хөгжүүлж, зорилго, тэмүүлэлтэй, урлаг, спортод дуртай, эрүүл чийрэг болгон төлөвшүүлэх;
  • Гишүүдийг номтой нөхөрлүүлж, судалгааны ажилд сурган дадлагажуулах;
  • Гишүүдийг цэрэгжилт, жагсаалч, соёлч, дүрэмч ажиллагаанд сургаж, зөв үлгэр дуурайл үзүүлэх.

УДИРДЛАГА, БҮРЭЛДЭХҮҮН

Клубийн удирдагч багшаар Хилийн албаны тэнхимийн багш, ахлах дэслэгч Ц. Цэвээнравдан 2025 оны 10 дугаар сард клубийн зөвлөлийн хурлаар томилогдсон.

Клубийн тэргүүнээр сонсогч Н. Бямба-Эрдэнэ 2025 оны 10 дугаар сард клубийн зөвлөлийн хурлаар томилогдсон. Клуб нь нийт 60 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

ГИШҮҮДИЙН ЭРХ, ҮҮРЭГ

Гишүүдийн эрх

  • Аюулгүй орчинд суралцах, хичээллэх, арга хэмжээнд оролцох;
  • Санал, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх;
  • Хичээл, дугуйлан болон зохион байгуулагдаж буй арга хэмжээнд бүрэн оролцох;
  • Клубээс гарах хүсэлт гаргах.

 Гишүүдийн үүрэг

  • Дотоод хэргийн их сургуулийн дотоод журмыг мөрдөх;
  • Зорилготой, түүндээ хүрэх төлөвлөгөөтэй, чин хүсэл эрмэлзэлтэй, идэвхтэй байх;
  • Цэргийн дүрмийг чанд сахиж, ёс зүйтэй байх;
  • Байнга суралцаж, өөрийгөө хөгжүүлэх;
  • Хөдөлмөрч, сахилга баттай байх;
  • Бусадтай хамтран ажиллаж, харилцан туслах;
  • Хууль, дүрэм, журмыг чанд сахих.

КЛУБИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

  1. Клуб нь өөрийн туг, уриа, логотой байна. Тэдгээрийн өнгө, загвар, хэрэглэх журмыг клубийн хурлаар хэлэлцэж, багш, сонсогчдын саналыг харгалзан шийдвэрлэнэ.
  2. Үндсэн үйл ажиллагаа нь албан бус сургалт, дугуйлан, соёл, урлаг, спорт, хүмүүжлийн ажил байна.
  3. Их сургуулийн олон нийттэй харилцах хэлтэс, соёлын төв, төрөл мэргэжлийн тэнхимүүд болон ерөнхий боловсролын сургуультай хамтран ажиллаж болно.
  4. Үйл ажиллагаа нь зохион байгуулагчдын байнгын удирдлага, хяналтад явагдана.
  5. Үйл ажиллагааг улирлаар төлөвлөж, тайлагнана.
  6. Клубийн хурлыг улирал тутам зохион байгуулна.

2025–2026 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖИЛ

“Эх орны төлөө” сэдэвт яруу найргийн тэмцээн

Клубээс “Эх орны төлөө” сэдэвт яруу найргийн тэмцээн зохион байгуулсан.

Хилийн цэргийн 0303 дугаар тусгай салбартай хамтарсан танилцуулга

Хилийн цэргийн 0303 дугаар тусгай салбартай хамтран сонсогчдод хил хамгаалалтын техник хэрэгслийг танилцуулсан.

Хилийн түүхийн музейтэй танилцах

Хилийн албаны тэнхимийн 1–3 дугаар курсийн сонсогчдыг Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн түүхийн музейтэй танилцуулсан.

“Соёл ба хүмүүжил” сэдэвт сургалт

Хилийн албаны тэнхимийн 1, 2 дугаар курсийн сонсогчдод “Соёл ба хүмүүжил” сэдэвт сургалт зохион байгуулсан.

Эсээ бичлэг болон гар зургийн уралдаан

“Миний мэргэжил – Миний бахархал” эсээ бичлэгийн уралдаан, “Сүлдэт баганын дэргэдээс” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулсан.

Ерөнхий боловсролын сургуулиудад хөтөлбөр танилцуулах

“Хил судлал” бакалаврын сургалтын хөтөлбөрийг Сонгинохайрхан дүүргийн 67, 76, 104, 105 дугаар сургуулийн төгсөх ангийн сурагчдад танилцуулж, онцлог, давуу талыг сурталчилсан.

Клубийн сурталчилгаа, мэдлэг сорих тэмцээн

Сонсогчдын дунд “Хилийн тухай хуулийг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт АХА тэмцээн зохион байгуулж, клубийн танилцуулгын баннер, лого бүтээсэн.

2026 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН АЖИЛ

2026 онд клубээс сонсогчдыг хөгжүүлэх чиглэлээр 5 ажил, сайн үйлсийн болон нөлөөллийн чиглэлээр 4 ажил, “Охидын манлайлал” клубтэй хамтран 3 ажил зохион байгуулахаар төлөвлөсөн.

  • “Сүлдэт баганын дэргэдээс” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулах;
  • “Суралцах чадамжийг дээшлүүлэхэд залуусын үүрэг” сэдэвт илтгэлийн тэмцээн зохион байгуулах;
  • “Охидын манлайлал” клубтэй хамтран багш, сонсогчдын дунд спортын уралдаан, тэмцээн зохион байгуулах.

№

Нэгж, Тэнхим

Удирдагч багшийн албан тушаал, цол, нэр

Холбогдох утасны

Клуб, секц, дугуйлангийн гишүүний тоо

Үйл ажиллагаа явуулж эхэлсэн он

1.

Хилийн албаны тэнхим

Хилийн албаны тэнхимийн багш ахмад Ц.Цэвээнравдан

70155026

15

2014

Instagram
Youtube
Facebook