“Анхан шатны сэлэлт ” -ийн секц

“АХЛАГЧ” МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЭНХИМЭЭС ЗОХИОН БАЙГУУЛДАГ “УСАН СЭЛЭЛТ”-ИЙН ДУГУЙЛАНГИЙН ТАНИЛЦУУЛГА

Онцгой байдлын албаны тэнхимээс зохион байгуулдаг “Усанд сэлэлт” дугуйлан нь сонсогч, суралцагчдад усанд сэлэх анхан шатны мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх, усан орчинд өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, эрсдэлт нөхцөлд амь насыг авран хамгаалах мэдлэг, хандлагыг төлөвшүүлэх зорилготой сургалт, дадлагын үйл ажиллагаа юм.

Тус дугуйлангийн сургалт, дадлага нь Их сургуулийн “Усан спорт сургалтын төв”-д зохион байгуулагдах бөгөөд онолын мэдлэгийг практик дадлагатай хослуулан, сонсогч, суралцагчдыг усан орчинд бие даан болон зөв удирдамжийн дагуу ажиллах чадварт сургахад чиглэнэ.

Дугуйлангийн хүрээнд усанд сэлэх үндсэн арга барилд суралцах, амьсгалаа зөв зохицуулах, усанд хөвөх, биеийн хөдөлгөөний техник эзэмших, усны аюулгүй байдлын мэдлэг олгох зэрэг сургалт, дадлагыг үе шаттайгаар зохион байгуулна. Мөн бие бялдрын хөгжил, тэсвэр хатуужлыг нэмэгдүүлэх, усан орчинд өөртөө итгэлтэй, зөв дадал хэвшилтэй болоход тус болдог.

Дугуйлангийн гишүүд сургалт, дадлагад тогтмол оролцож, сургалтын цагийг баримтлах, багшийн заавар, зөвлөмжийг чанд мөрдөх, хамт олноо хүндэтгэх, багаар ажиллах үүрэгтэй. Мөн дугуйлангийн үйл ажиллагаанд хамрагдахаас өмнө эмнэлгийн үзлэгт хамрагдаж, усанд сэлэлтийн сургалтад оролцох эрүүл мэндийн шаардлагыг хангасан сонсогч бүрэлдэхүүнийг хамруулдаг.

Усан орчин нь тодорхой эрсдэл дагуулдаг тул сургалт, дадлага бүрийн өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч, бие халаалт хийх, аврагч багшийн зааврыг дагах, багшийн зөвшөөрөлгүйгээр усанд орохгүй байх зэрэг аюулгүй ажиллагааны шаардлагыг чанд мөрдүүлэн ажилладаг.

“Усанд сэлэлт”-ийн дугуйлан нь сонсогч, суралцагчдын бие бялдрын хөгжил, усан орчинд ажиллах чадвар, өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, дадлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирээдүйн онцгой байдлын алба хаагчдын аврах ажиллагааны бэлтгэл, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

УРИА:

“Усанд зөв сэлж суръя – Өөрийгөө болон бусдыг аваръя!”         

№

Нэгж, Тэнхим

Удирдагч багшийн албан тушаал, цол, нэр

Холбогдох утасны

Клуб, секц, дугуйлангийн гишүүний тоо

Үйл ажиллагаа явуулж эхэлсэн он

1.

Онцгой байдлын албаны тэнхим

Онцгой байдлын албаны тэнхимийн эрхлэгч, хошууч С.Мөнгөншагай

70155026

40

2017

Instagram
Youtube
Facebook