
“ОНЦГОЙ 105” НИСГЭГЧГҮЙ НИСЭХ ТӨХӨӨРӨМЖИЙН КЛУБЫН ТАНИЛЦУУЛГА
Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн дэргэдэх “ОНЦГОЙ 105” клуб нь 2026 оны 9 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Клубын үйл ажиллагааг Гамшгаас хамгаалах албаны тэнхимийн багш, ахмад Н.Төгсбаяр удирдан чиглүүлж, гишүүдэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Тус клуб нь 6 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд сонсогч, суралцагчдын техник, технологийн мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, практик ур чадварыг хөгжүүлэх зорилготой.
Клуб нь гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, ослын голомтын нөхцөл байдлыг үнэлэх, эрэн хайх, аврах ажиллагаанд нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) болон дэвшилтэт технологийг ашиглах боломжийг судлах, тэдгээрийг ашиглах ур чадварыг дадлагаар эзэмшихэд үйл ажиллагаагаа чиглүүлж байна.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл
“ОНЦГОЙ 105” — Мэдлэгээ хөгжүүлж, технологийг эзэмшиж, аврах үйлсэд нэгдье.
|
№ |
Нэгж, Тэнхим |
Удирдагч багшийн албан тушаал, цол, нэр |
Холбогдох утасны |
Клуб, секц, дугуйлангийн гишүүний тоо |
Үйл ажиллагаа явуулж эхэлсэн он |
|
1. |
Гамшгаас хамгаалах албаны тэнхим |
Багш, ахмад Н.Төгсбаяр |
70155026 |
15 |
2026 |