ТАНИЛЦУУЛГА
ДХИС-ийн сонсогч, оюутнуудаас хичээллэх сонирхолтой залуучуудыг сонгон шалгаруулж бие хамгаалах болон чөлөөт тулааны урлагийн нэг гол урсгал болох ЖЮҮЖИЦҮ-г зааж сургах ур чадварыг дээшлүүлэх ДХИС-ийн Жюүжицү-гийн шигшээ багийг бүрдүүлэх улмаар хот, улс олон улсын чанартай бусад тулааны тэмцээн уралдаанд амжилттай оролцуулахад оршиж байна.
Секцийг албаны бэлтгэлийн “Соёмбо” төвийн ахлах багш, цагдаагийн хошууч Ё.Отгонбаяр удирдан зохион байгуулдаг бөгөөд тэрээр олон улсын хэмжээний туршлагатай тамирчин, дасгалжуулагч юм.
Сургалтын хүрээнд цохилт, өшиглөлт, барьц задлах техник, хэвтээ барилдаан болон халз тулааны ур чадварыг хөгжүүлж, сонсогч, оюутнуудыг дотоод болон олон улсын тэмцээнд амжилттай оролцохоор бэлтгэдэг.
Секцийн тамирчид MGL-1, “Сонсогчийн алдар”, улсын аварга болон олон улсын жюү жицү, каратегийн тэмцээнүүдээс олон удаагийн алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, багийн болон хувийн дүнгээр өндөр амжилт үзүүлж байсан юм.
|
№ |
Нэгж, Тэнхим |
Удирдагч багшийн албан тушаал, цол, нэр |
Холбогдох утасны |
Клуб, секц, дугуйлангийн гишүүний тоо |
Үйл ажиллагаа явуулж эхэлсэн он |
|
1. |
Албаны бэлтгэлийн соёмбо төв |
Ахлах багш, цагдаагийн хошууч Ё.Отгонбаяр |
70155026 |
25-30 |
2016 |