“Давалгаа” клуб

ХИЛИЙН АЛБАНЫ СУРГУУЛИЙН “ДАВЛАГАА” КЛУБИЙН ТАНИЛЦУУЛГА

Нийтлэг үндэслэл

“Давлагаа” клуб нь анх 2005 онд Хилийн Цэргийн дээд сургуулийн Цэргийн сэтгэл судлалын дамжааны сонсогчид санаачлан, үүсгэн байгуулж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

1.1 Хилчин сонсогчдын “Давлагаа” клуб нь сургуулийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэх, нийгмийн сайн сайхны төлөө, сонсогчдод зөв харилцаа, хандлага төлөвшүүлэх, сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх, олон нийтийн, сайн дурын үүсгэл санаачилгын клуб юм.

1.2 Клубийн үйл ажиллагаа нь бусдад ил тод байх ба санхүүгийн тайлан нь клубийн гишүүдэд нээлттэй байна.

1.3 Клуб нь Монгол Улсын хууль тогтоомж, цэргийн дүрэм, их сургуулийн дотоод  дүрэмтэй харшлахгүйгээр эрх зүйн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.

“ДАВЛАГАА” КЛУБИЙН ЗОРИЛГО:

Хилийн албаны сургуулийн сонсогчдын эх оронч үзлийг төлөвшүүлэх, цэргийн сэтгэл судлалын мэргэжлийн мэдлэг, чадварт бие даан суралцаж, эрэлт хэрэгцээг алба, амьдралд сурталчлах, эх орныхоо сайн сайхны төлөө сургалт, судалгааны ажилд өөрийгөө хөгжүүлэх хүсэл сонирхолтой зөв харилцаа, хандлага, зөв сэтгэлтэй сонсогчдыг төлөвшүүлэхэд оршино.

ЗОРИЛТ:

1. Клубийн гишүүдээ хөгжүүлэх

2. Эх оронч үзлийг төлөвшүүлэх сургалт, судалгааны ажлыг явуулах

3. Сэтгэл судлалын шинжлэх ухааныг сурталчлан таниулж, хөгжүүлэх

4. Мэргэжил нэгт сургуулиудын үйл ажиллагаа явуулдаг клубүүдтэй харилцан ажиллаж,  мэдлэг чадвараа солилцох

5. Сонсогч - оюутны сурах хандлагыг идэвхжүүлэх, бусадтай харилцах, илтгэх ур чадварыг хөгжүүлэх

6. Клубийн гишүүдээ соёлч боловсон, ёс суртахуунтай, багаар ажиллаж, хамт олноо манлайлан удирдах чадвартай, зөв харилцаа, хандлага, сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх

Сэтгэл зүйн тэнхимийн "Давалгаа" клубын үйл ажиллагааг удирдан, чиглүүлж, Дотоод хэргийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн клуб, секц, дугуйлангийн нээлтийн үйл ажиллагаанд хийсэн ажлын тайлангаа танилцуулж, Их сургуулийн “Шилдэг” клубээр шалгарч “Өргөмжлөл”-өөр шагнагдсан

№

Нэгж, Тэнхим

Удирдагч багшийн албан тушаал, цол, нэр

Холбогдох утасны

Клуб, секц, дугуйлангийн гишүүний тоо

Үйл ажиллагаа явуулж эхэлсэн он

1.

Сэтгэл зүйн тэнхим

Ахлах багш хошууч Г.Гэрэлчимэг

70155026

16

2005

Instagram
Youtube
Facebook