СЕКЦИЙН ТАНИЛЦУУЛГА
Дотоод хэргийн их сургуулийн “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу “Гардан тулаан”-ны секц, дугуйланг 7 хоногийн “Пүрэв” гараг бүрийн 16.00 цагаас зохион байгуулан явуулдаг. Уг секц, дугуйлан нь сургуулийн багш, албан хаагч, сонсогчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний албаны бэлтгэл, сургалтын ур чадварыг дээшлүүлэх зорилготой бөгөөд Тактикийн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа С.Нямжав, тус тэнхимийн ахлах багш, цагдаагийн дэд хурандаа Г.Төрмөнх нар хариуцан зохион байгуулан явуулж байна.
Тус секц, дугуйланд явах сонирхолтой багш, ажилтан, сонсогч, суралцагч нарын мэдээллийн тактикийн тэнхимийн ахлах багш, цагдаагийн дэд хурандаа Г.Төрмөнх бүртгэн авч, ажиллаж байна.
Дотоод хэргийн их сургуулийн “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу “Гардан тулаан”-ны секц, дугуйланг 7 хоногийн “Мягмар”, “Баасан” гараг бүрийн 16.00 цагаас зохион байгуулан явуулдаг. Уг секц, дугуйлан нь сургуулийн багш, албан хаагч, сонсогчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний албаны бэлтгэл, сургалтын ур чадварыг дээшлүүлэх зорилготой бөгөөд Тактикийн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа С.Нямжав, тус тэнхимийн ахлах багш, цагдаагийн хошууч Г.Төрмөнх нар хариуцан зохион байгуулан явуулж байна.
Секц, дугуйланд 2001 дүгээр дамжааны с/ч С.Маргулан, Д.Гончигсүрэн, О.Тэмүүлэн, Б.Баяржавхлан, Д.Дашням, С.Барсболд, М.Өнөболд, М.Энхсаруул, Б.Энхсайхан, Б.Хишигбаатар нарын сонсогч, суралцагч, ажилтан алба хаагчид хамрагддаг болно. Энэхүү секц, дугуйлан нь 2025 оны 09-р сараас идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа.
Секц, дугуйланд хамрагдсан с/ч С.Маргулан, Д.Гончигсүрэн, Б.Баяржавхлан, Д.Дашням нар нь “Кикбоксын 2026 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн”-д оролцож, тус бүр хүрэл медал, “Муайтай боксын 2026 оны насанд хүрэгчдийн тэмцээн”-д С.Маргулан, Д.Гончигсүрэн, Б.Баяржавхлан, Д.Дашням нар нь оролцож тус бүр хүрэл медал, “Сонсогчийн алдар 2026” олон улсын гардан тулааны тэмцээнд 1206 дугаар дамжааны с/ч С.Чингүн оролцож алтан медал, “Холимог тулааны улсын аварга шалгаруулах тэмцээн”-д с/ч Д.Гончигсүрэн, Д.Дашням нар нь оролцож тус бүр хүрэл медал авсан амжилттай оролцсон байна.
Тус секц, дугуйланд явах сонирхолтой багш, ажилтан, сонсогч, суралцагч нарын мэдээллийн тактикийн тэнхимийн ахлах багш, цагдаагийн хошууч Г.Төрмөнх бүртгэн авч, ажиллаж байна.
|
№ |
Нэгж, Тэнхим |
Удирдагч багшийн албан тушаал, цол, нэр |
Холбогдох утасны |
Клуб, секц, дугуйлангийн гишүүний тоо |
Үйл ажиллагаа явуулж эхэлсэн он |
|
1. |
Тактикийн тэнхим |
Тактикийн тэнхимийн ахлах багш, дэд хурандаа Г.Төрмөнх |
70155026 |
20 |
2020 |