“ Feel free” Англи хэлний сонсогч, суралцагчдын ярианы клуб

ДУГУЙЛАНГИЙН ТАНИЛЦУУЛГА

Их сургуулийн сонсогч, суралцагчдын англи хэлний мэдлэг, ярианы чадварыг дээшлүүлэх, гадаад хэлээр чөлөөтэй, өөртөө итгэлтэй харилцах чадварыг хөгжүүлэх зорилгоор 2018 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж буй “Feel Free” англи хэлний ярианы клуб нь 2026 онд үйл ажиллагаагаа 8 дахь жилдээ амжилттай үргэлжлүүлэн явуулж байна. Тус клуб нь сонсогч, суралцагчдад англи хэлээр харилцах таатай орчин бүрдүүлэх, өдөр тутмын болон мэргэжлийн сэдвийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлэх, бусдыг сонсох, харилцан ярилцах, асуулт асууж хариулах, багаар ажиллах зэрэг хэлний харилцааны үндсэн чадваруудыг хөгжүүлэхэд чиглэдэг. Клубын үйл ажиллагааны хүрээнд оролцогчдын англи хэлний ярианы идэвх, үгийн сан, дуудлага, өгүүлбэрийн бүтцийг сайжруулахын зэрэгцээ гадаад хэлээр харилцахад тулгардаг айдас, эргэлзээг багасгаж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажилладаг.

“Feel Free” англи хэлний ярианы клубын үйл ажиллагаа долоо хоног бүрийн хоёр дахь өдөр буюу Мягмар гарагт 14:30 цагт, 404 дүгээр танхимд тогтмол зохион байгуулагдаж байна. Клубын уулзалт нь оролцогчдын хэлний түвшин, сонирхолд нийцсэн харилцан яриа, хэлэлцүүлэг, дүрд тоглох дасгал, сэдэвчилсэн ярилцлага болон бусад интерактив арга хэлбэрээр явагддаг.

Тус клуб нь сонсогч, суралцагчдын англи хэлний мэдлэгийг практикт хэрэглэх боломжийг нэмэгдүүлэх, гадаад хэл сурах идэвх, сонирхлыг өрнүүлэх, цаашдын суралцах болон мэргэжлийн үйл ажиллагаанд шаардлагатай харилцааны ур чадварыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

№

Нэгж, Тэнхим

Удирдагч багшийн албан тушаал, цол, нэр

Холбогдох утасны

Клуб, секц, дугуйлангийн гишүүний тоо

Үйл ажиллагаа явуулж эхэлсэн он

1.

Гадаад хэлний институт

Ахлах багш, цагдаагийн дэд хурандаа П.Уранбадам, Багш, цагдаагийн дэслэгч Ж.Отгонтуяа

70155026

24

2018

Instagram
Youtube
Facebook