“ОХИДЫН МАНЛАЙЛАЛ” КЛУБИЙН ТАНИЛЦУУЛГА
Манай “Охидын манлайлал клуб” нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ХБАБ, ШНАТ-ийн ахлах багш, дэд хурандаа Г.Болортунгалаг багшаар уирдуулан тэргүүнээр 443-р дамжааны сонсогч А.Мишээл, нарийн бичгээр 443-р дамжааны сонсогч Д.Соёл-Эрдэнэ, олон нийт хариуцсан гишүүнээр 445-р дамжааны сонсогч Б.Цэлмэг, санхүү хариуцсан гишүүнээр 443-р дамжааны сонсогч Ц.Мичидмаа нарын бүрэлдэхүүнтэй анх үүсгэн байгуулагдсан. Одоогоор нийт 18 идэвхтэн гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай охидын манлайлал клубийн зорилго нь охидын өөртөө итгэх итгэл, манлайлах ур чадварыг хөгжүүлж, тэдний дуу хоолой, оролцоог сургууль болон нийгэмд идэвхтэй болгох, мөн ёс зүйтэй, хариуцлагатай манлайлагчдыг төлөвшүүлэхэд оршино.
Клуб нь охидын өөртөө итгэх итгэл, хувийн хөгжил, манлайлах чадамжийг нэмэгдүүлэх сургалт, зөвлөгөө, хөгжлийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах, харилцаа, багаар ажиллах, шийдвэр гаргах ур чадварыг хөгжүүлэх практик арга хэмжээг хэрэгжүүлэх, охидын дуу хоолой, оролцоог сургууль болон нийгмийн түвшинд идэвхжүүлэх санал санаачилга, хэлэлцүүлэг зохион байгуулах, ёс зүй, хариуцлага, сахилга батад суурилсан манлайллын үнэт зүйлсийг төлөвшүүлэх, амжилттай ажиллаж буй эмэгтэй манлайлагчидтай уулзалт, туршлага солилцох замаар үлгэр дуурайлал бий болгох, нийгэмд чиглэсэн сайн дурын болон хамтын ажиллагааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх, охидын хоорондын нөхөрлөл, харилцан дэмжлэг, хамтын ажиллагааг бэхжүүлэх орчныг бүрдүүлнэ.
Клуб нь дараах үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулна:
|
№ |
Нэгж, Тэнхим |
Удирдагч багшийн албан тушаал, цол, нэр |
Холбогдох утасны |
Клуб, секц, дугуйлангийн гишүүний тоо |
Үйл ажиллагаа явуулж эхэлсэн он |
|
1. |
Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны тэнхим |
Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны тэнхимийн ахлах багш, дэд хурандаа Г.Болортунгалаг |
70155026 |
108 |
2024 |