“Уяа зангилаа” секц

 

“АХЛАГЧ” МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЭНХИМЭЭС ЗОХИОН БАЙГУУЛДАГ “УЯА ЗАНГИЛАА”-НЫ ДУГУЙЛАНГИЙН ТАНИЛЦУУЛГА

Онцгой байдлын албаны тэнхимийн дэргэдэх “Уяа зангилаа” дугуйлан нь алба хаагч, суралцагчдад олон улсын аврах ажиллагаанд ашиглагддаг аврах уяа, зангилаа болон уламжлалт уяа зангилааны талаарх онолын мэдлэг олгох, тэдгээрийг зөв, хурдан, найдвартай зангидах, тайлах практик ур чадвар, дадлыг эзэмшүүлэх зорилготой сургалт, дадлагын үйл ажиллагаа юм.

Тус дугуйлангийн үйл ажиллагаа нь анги танхим болон хээрийн нөхцөлд онол, дадлагыг хослуулан зохион байгуулагдах бөгөөд оролцогчдыг аливаа гамшиг, осол, онцгой нөхцөл байдлын үед аврах уяа, зангилаа болон холбогдох хэрэгслийг зөв, аюулгүй ашиглах мэдлэг, чадвартай болгоход чиглэнэ.

Дугуйлангийн хүрээнд аврах уяа, зангилааны төрөл, зориулалт, ашиглах аргачлалыг судлах, зангилаа зангидах болон тайлах дадлага хийх, аврах ажиллагаанд уяа, хэрэгслийг ашиглах арга барилд суралцах, багаар ажиллах чадвараа хөгжүүлэх зэрэг сургалт, дадлагыг зохион байгуулна. Мөн суралцагчдын эзэмшсэн мэдлэг, ур чадварыг бататгах, харилцан туршлага солилцох, хурд, ур чадвар, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилгоор тэмцээн, уралдаан, үзүүлэх сургалтыг зохион байгуулна.

Дугуйлангийн үйл ажиллагаанд оролцогч бүр сургалт, дадлагын дэг журам, аюулгүй ажиллагааны зааварчилгааг чанд мөрдөж, аврах уяа, карабин болон хамгаалах хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалган, багшийн удирдлага, зөвшөөрлийн дагуу дадлага сургуулилалтад оролцдог.

“Уяа зангилаа” дугуйлан нь суралцагчдын аврах ажиллагааны мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бие даан болон багаар ажиллах чадварыг төлөвшүүлэх, сахилга хариуцлага, аюулгүй ажиллагааны соёлыг нэмэгдүүлэх замаар гамшиг, ослын үеийн бэлэн байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.

УРИА:

“Зөв зангилаа – Найдвартай аврах ажиллагаа – Аюулгүй амьдрал”

№

Нэгж, Тэнхим

Удирдагч багшийн албан тушаал, цол, нэр

Холбогдох утасны

Клуб, секц, дугуйлангийн гишүүний тоо

Үйл ажиллагаа явуулж эхэлсэн он

1.

Онцгой байдлын албаны тэнхим

Онцгой байдлын албаны тэнхимийн эрхлэгч, хошууч С.Мөнгөншагай

70155026

40

2021

Instagram
Youtube
Facebook