“Экологийн аюулгүй байдал судлал” клуб

“ЭКОЛОГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ СУДЛАЛ” КЛУБИЙН ТАНИЛЦУУЛГА

НЭГ: ЭКОЛОГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ СУДЛАЛ” КЛУБИЙН ТАЛААР

Хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангахтай холбогдох эрх зүйн зохицуулалтад тулгамдсан асуудлыг судалж, гишүүн сонсогч, оюутны мэргэжлийн үнэт зүйлд тулгуурласан мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, дадал чадварыг эзэмшихэд дэмжлэг үзүүлэх зорилгоор клубийг тэнхимийн эрхлэгч, хууль зүйн доктор (Ph.D), Б.Цогтбаатар санаачлан, зургаан багш судлаачийн хамт үүсгэн байгуулж, 2023 оны  03 дугаар сарын 15-ны өдөр нээлтээ хийсэн. Уг клуб Дотоод хэргийн их сургуулийн хог хаягдлын бүтцийн судалгаа, Хог хаягдлын сургалт, Эх дэлхийн цаг, Цаасан хаягдлыг тушаах зэрэг олон нийтэд шаардлагатай олон арга хэмжээг идэвхтэй явуулдаг. Тус клубийг ахлах багш, докторант, цагдаагийн хошууч Д.Бат-Эрдэнэ, цагдаагийн хошууч Б.Баярсайхан нар хариуцан ажилладаг.  

Хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангахтай холбогдох эрх зүйн зохицуулалтад тулгамдсан асуудлыг судалж, гишүүн сонсогч, оюутны мэргэжлийн үнэт зүйлд тулгуурласан мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, дадал чадварыг эзэмшихэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Экологийн аюулгүй байдал судлал” клубийн чиглэлээр явуулах ажлын төлөвлөгөөг боловсруулан, батлуулж, үйл ажиллагаа жигдэрч, тэмцээн уралдаан зохион байгуулж байна.

ХОЁР: ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЛААР

Хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангахтай холбогдох эрх зүйн зохицуулалтад тулгамдсан асуудлыг судалж, гишүүн сонсогч, оюутны мэргэжлийн үнэт зүйлд тулгуурласан мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, дадал чадварыг эзэмшихэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Экологийн аюулгүй байдал судлал” клубийн чиглэлээр явуулах ажлын төлөвлөгөөг боловсруулан, батлуулсан.

Тэргүүн дэд захирлын баталсан төлөвлөгөөний дагуу 2024-2025 оны хичээлийн жилд Их сургуулийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй клуб, секц, дугуйланг удирдсан багш нарт мэдээлэл өгөхөд хариуцсан багш нар хамрагдаж, тухайн хичээлийн жилд клубт элсэн суралцах сонирхолтой хүүхдүүдийг сонгон, шалгаруулж авсан.

“Эрүүгийн процессын эрх зүйн тусгай ангийг хэн сайн мэдэх вэ?” тэмцээний удирдамжийг боловсруулан батлуулж, 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Их сургуулийн Соёлын төвд зохион байгуулж, байр эзэлсэн багуудад батламж, үнэ бүхий зүйлээр шагнасан.

Их сургуулийн багш, ажилчдын хүүхдүүдэд Дотоод хэргийн их сургуулийг танилцуулах өдөрлөг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулагдах үеэр “Экологийн аюулгүй байдал судлал” клубийн 319 тоот кабинетыг 140 орчим хүүхдүүдэд танилцуулж, мэдээлэл хүргэж ажилласан.

“Экологийн аюулгүй байдал судлал” клубээс Цагдаагийн сургуулийн хэмжээнд хуримтлагдаж хугацаа нь дууссан бие даалт, дадлагын цаасан тайлангуудыг цэвэрлэн дахин боловсруулах цаас тушаах газарт тушааж, борлуулсан мөнгийг “Эрүүгийн процессын эрх зүй” мэдлэг сорих тэмцээний зардалд ашигласан.

"Бидний экологийн талаарх мэдлэг" сэдэвт танин мэдэхүйн АХА тэмцээнийг бүрэлдэхүүн 3 сургуулийг оролцуулан 2024 оны 11 дүгээр сарын 20-нд 319 тоот кабинетад зохион байгуулсан.

Монгол улсын их сургуулийн "Экологи эрдэм судлал" клуб, Хөдөө, аж ахуйн их сургуулийн “Экологи” клубийн оюутнуудтай нээлтийн уулзалтыг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулж, энэхүү уулзалтын дараа танин мэдэхүйн уулзалт 2 удаа, сургалтын контент 3-ыг хийж цаашдын хамтын ажиллагааны төлөвлөлт хийсэн.

Цагдаагийн сургуулийн болон Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн 3 дамжааны сонсогчдын дунд 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Эрүүгийн процессын ерөнхий ангийг хэн сайн мэдэх вэ?” тэмцээнийг зохион байгуулж нийт 17 баг оролцож ЭЗНУС-ийн баг тэргүүн байр, Цагдаагийн сургуулийн 333 дамжааны сонсогчдын баг дэд байр, ЭЗНУС-2 баг гутгаар байранд тус тус шалгарсан. Тус тэмцээний шүүгчээр Цагдаагийн сургуулийн захирал, доктор профессор, цагдаагийн хурандаа Б.Цогтбаатар, ахлах багш, цагдаагийн дэд хурандаа Б.Батзаяа, ахлах багш цагдаагийн хошууч Б.Баярсайхан нар нь шүүгчээр ажилласан нь тэмцээний цар хүрээг өргөтгөсөн үйл явдал байлаа.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн хамтарсан уулзалтыг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 10:00 цагт  Байгаль орчны кабинетад зохион байгуулсан. Тус уулзалтад Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Байгаль хамгааллын захирал Б.Чимэддорж, мэргэжилтэн Г.Пүрэвсүрэн, Цагдаагийн сургуулийн захирал, дотоодын цэргийн 804 дүгээр ангийн захирагч, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Б.Хишигтогтох, Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн профессор, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Б.Цогтбаатар мөн “Экологийн аюулгүй байдал судлал” клубийн багш, сонсогч оюутнууд оролцсон. Уулзалтаар Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах чиглэлийн сургалтад дэмжлэг үзүүлэх, “Экологийн мөрдөгч” хичээлийн хөтөлбөртэй танилцах, “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт явдалтай тэмцэхэд оюутан, судлаачийн оролцоо” сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг их дээд сургуулиудыг хамруулан зохион байгуулах,  Байгаль хамгаалагч нарт эрх зүйн мэдлэг олгох давтан сургалтын хөтөлбөр боловсруулж мэргэшүүлэх боломжтой эсэх талаар судлах, “Экологийн аюулгүй байдал судлал” клубийн дэргэдэх үзүүлэн, музейг өргөтгөх, Байгаль орчны кабинетын ханыг лед дэлгэцтэй болгох зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж тохиролцсон.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас нийт 4.800.000 төгрөгийн үнэ бүхий (SZM-45Т загварын Stereo Microscope) микроскоп 2 ширхгийг Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгт ялангуяа хууль бусаар агнагдсан ан амьтны эд эрхтэн, бодгалийн харьцуулалт хийх талаарх  мөрдөн шалгах ажиллагааны сургалтад ашиглуулахаар хүлээлгэн өгсөн болно.

Хичээлийн 1 дүгээр байрны 319 тоотод байрлах Байгаль орчны кабинетыг дотоод нөөц бололцоогоо ашиглан тохижуулж, хичээл сургалтад ашиглах үзмэрүүдийн тоог нэмэгдүүлэн ажиллаж байна, мөн “Экологийн аюулгүй байдал судлал” клубийн үйл ажиллагааг эрчимжүүлж, 2024-2025 оны хичээлийн жилд шинээр 32 суралцагч гишүүнээр элсүүлж, 2024-2025 оны хичээлийн жилийн хурлыг 2024 оны 11 дүгээр сарын 06, 11 дүгээр сарын 13-ны өдөр тус тус зохион байгуулж,  сан хөмрөгийг нэмэгдүүлэх зорилгоор сонсогч, суралцагчдын дэмжлэг туслалцаатай бугын эвэр, эрвээхэйн цуглуулга, могойн арьс, тул загасны толгой, модны холтос, амьтны арьс, байгалийн ховор элемент зэргийг шинээр байршуулсан.

"Хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангахад шинжлэх ухаан технологийн ололтыг ашиглах нь" сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хуралд тус клубын сонсогч Ө.Хонгорзул, Г.Оюунхүү нарын илтгэл 2 дугаар байр, сонсогч Г.Амаржаргалын илтгэл тусгай байранд шалгарч өргөмжлөл, тусгай байранд шалгарсан, тус эрдэм шинжилгээний хурал нь  2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Онцгой байдлын сургуулийн 606 тоотод клубийн гишүүдийн оролцоотойгоор зохион байгуулсан.

“Монголын тогтвортой хөгжлийн гүүр” төрийн бус байгууллагаас хог хаягдлыг дахин боловсруулах арга хэмжээний хаалтын үйл ажиллагаанд 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус клубын багш, цагдаагийн хошууч  Д.Бат-Эрдэнэ, 3211 дамжааны с/ч Ө.Хонгорзул, 335 дамжааны с/ч Б.Самданпэрэнлэй, 324 дамжааны сонсогч Д.Батмэнд нар оролцож төслийн хаалтын арга хэмжээ Туушин ресторанд болсон.Цаашид хог хаягдлыг дахин боловсруулах нь эдийн засгийн үр ашигтай, энэ чиглэлийн материал, хог хаягдлаар байгаль орчинд ээлтэй  бараа бүтээгдэхүүн  үйлдвэрлэж буй аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах, сурталчлах зэрэг олон ажил арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Дотоод хэргийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн клуб, секц, дугуйлангийн нээлтийн үйл ажиллагаа 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдахад Их сургуулийн “Шилдэг клуб”-ээр тус тэнхимийн харьяа “Экологийн аюулгүй байдал судлал” клуб шалгарч, Батламж, дурсгалын зүйл олгогдсон.

№

Нэгж, Тэнхим

Удирдагч багшийн албан тушаал, цол, нэр

Холбогдох утасны

Клуб, секц, дугуйлангийн гишүүний тоо

Үйл ажиллагаа явуулж эхэлсэн он

1.

Эрүүгийн процессын эрх зүйн тэнхим

Ахлах багш, цагдаагийн хошууч Д.Бат - Эрдэнэ, Ахлах багш, цагдаагийн дэд хурандаа Б.Баярсайхан

70155026

13

2023

Instagram
Youtube
Facebook