“Волейбол ” -ын секц

ТАНИЛЦУУЛГА

Волейболын секц нь сонсогч, суралцагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, хамт олонч зан төлөв, ёс суртахууны хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна. Тус секцэд волейболын спортоор хичээллэх сонирхолтой оюутан, сонсогчдыг сонгон шалгаруулж, мэргэжлийн түвшинд бэлтгэн, ур чадварыг нь тасралтгүй дээшлүүлэхэд анхаарч ажилладаг.

Секцийн үндсэн зорилт нь тамирчдыг төрөл бүрийн тэмцээн, уралдаанд бэлтгэн оролцуулж, амжилт гаргах, улмаар Их сургуулийн нэр хүндийг өндөрт өргөхөд чиглэгдэнэ. Үйл ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, суралцагчид хамрагддаг.

Волейболын секцийн үйл ажиллагааг Албаны бэлтгэлийн “Соёмбо” төвийн багш, ахмад Б.Сарнайсүрэн, ахлах дэслэгч Т.Ариунсүх нар 2020 оноос хойш тасралтгүй удирдан зохион байгуулж байна.

Тамирчдын багийн амжилтаас дурдвал, 2021 онд эрэгтэй баг Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож 9 дүгээр байрт шалгарсан. 2022 онд эмэгтэй баг “D level” залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон бол эрэгтэй баг мөн тус тэмцээнд 7 дугаар байрт шалгарсан байна. Мөн 2025 онд Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй баг 14 багаас 9 дүгээр байр, эмэгтэй баг 13 багаас 8 дугаар байрт тус тус шалгарсан амжилтыг үзүүлсэн.

№

Нэгж, Тэнхим

Удирдагч багшийн албан тушаал, цол, нэр

Холбогдох утасны

Клуб, секц, дугуйлангийн гишүүний тоо

Үйл ажиллагаа явуулж эхэлсэн он

1.

Албаны бэлтгэлийн соёмбо төв

Багш, ахлах дэслэгч Т.Ариунсүх, Багш, ахмад Б.Сарнайсүрэн

70155026

15

2025

Instagram
Youtube
Facebook