“Эрдэм” студийн дэргэдэх
“Сонсогч-Сурвалжлагч” клубийн танилцуулга
Зорилго: Манай клуб нь олон нийттэй харилцах ажилд сонирхолтой сонсогч, оюутнуудыг дадлагажуулан суралцуулах, тэдний сонирхлыг дэмжин хөгжүүлэх, сэтгүүл зүйн мэргэжлийн тодорхой ур чадварууд олгох, Их сургуулийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажилд нүүр царай болгох зорилготой.
Манай клубт хамрагдсанаар дараах ур чадваруудыг эзэмших боломжтой. Үүнд:
Давуу тал:
Клубт гишүүнээр элсэх:
Манай клубийн гишүүнчлэл нь Дотоод хэргийн их сургуулийн өөрийгөө хөгжүүлэх, шинэ ур чадварт суралцах сонирхолтой, хариуцлагатай, тууштай бүх л сонсогч, суралцагчдад нээлттэй.
Клубийн зарчим:
Аливаа үйл ажиллагааг зохион байгуулахдаа клубийн гишүүдтэй зөвхөн сайн дурын үндсэн дээр хамтран ажиллах бөгөөд хэнийг ч тулган шаардахгүй, албадахгүй байх зарчмыг мөрдлөг болгоно.
Урамшуулал: Жил бүрийн 12 дугаар сард тухайн жилийн хамгийн идэвхтэй, бүтээлч гишүүнийг шалгаруулж, нэрэмжит шагнал олгоно.
Өрөөний тоот: Төв байрны 320 тоот – “Эрдэм” студи
|
№ |
Нэгж, Тэнхим |
Удирдагч багшийн албан тушаал, цол, нэр |
Холбогдох утасны |
Клуб, секц, дугуйлангийн гишүүний тоо |
Үйл ажиллагаа явуулж эхэлсэн он |
|
1. |
Хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтэс |
Олон нийттэй харилцах ажил хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Төгсжаргал |
70155026 |
30 |
2022 |