“ЗДРАВСТВУЙТЕ, РОССИЯ!”
ОРОС ХЭЛНИЙ ЯРИАНЫ КЛУБИЙН ТАНИЛЦУУЛГА
Орос хэлээр ярьж, мэдлэгээ тэлж, шинэ боломжийг нээцгээе!
“Здравствуйте, Россия!” орос хэлний ярианы клуб нь Дотоод хэргийн их сургуулийн Гадаад хэлний институтийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд орос хэл суралцагчдын хэлний мэдлэг, ярианы чадвар, харилцааны соёлыг хөгжүүлэх зорилготой.
Клубын үйл ажиллагааны хүрээнд оролцогчид орос хэлээр чөлөөтэй ярилцах, өдөр тутмын болон мэргэжлийн сэдвээр санал бодлоо илэрхийлэх, сонсох, ойлгох, харилцан ярилцах чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ ОХУ-ын хэл, соёл, ёс заншилтай танилцах боломжтой.
Клубын үйл ажиллагаа:
Хэзээ: 14 хоног тутам нэг удаа
Цаг: 14:30–16:00
Хаана: 405 тоот өрөө
Зохион байгуулагч: Дотоод хэргийн их сургуулийн Гадаад хэлний институт, ахлах багш, доктор, цагдаагийн хошууч Б.Батчимэг
Бидэнтэй нэгдээрэй!
Орос хэлээр ярьж сурах, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх, шинэ найз нөхөдтэй болох боломж таныг хүлээж байна!
|
№ |
Нэгж, Тэнхим |
Удирдагч багшийн албан тушаал, цол, нэр |
Холбогдох утасны |
Клуб, секц, дугуйлангийн гишүүний тоо |
Үйл ажиллагаа явуулж эхэлсэн он |
|
1. |
Гадаад хэлний институт |
Ахлах багш, цагдаагийн хошууч Б.Батчимэг |
70155026 |
17 |
2020 |